М.Мөнхөө Эверестийн оргилд гарсан Монголын 19 дэх уулчин боллоо М.Мөнхөө Эверестийн оргилд гарсан Монголын 19 дэх уулчин боллоо
05 сарын 19, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

М.Мөнхөө Эверестийн оргилд гарсан Монголын 19 дэх уулчин боллоо

2026 оны 5 сарын 19

Arslan.mn

Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест оргилыг эзэлсэн Монголын дараагийн уулчнаар М.Мөнхөө бичигдлээ. Энэ долоо хоногт манай хоёр уулчин хүсэл мөрөөдөл болсон Эверестийн оргилыг амжилттай эзэлсэн мэдээллийг ирүүллээ. 

Өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж байсан уулчин М.Мөнхөө тавдугаар сарын 18-д Эверестийн оргилд гарчээ. Түүнтэй хамт нэг өдөр Малайзын Бин Бачок, Австралийн Клайре Виллис нарын уулчид мөрөөдлөө биелүүлж дэлхийн ноён оргилыг эзэлжээ. Энэ өдөр ширпа Карма, Мингма Нурбу нарын туршлагатай уулчид авирсныг Балбын талаас мэдээлсэн байна.

2005 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяраас хойш 21 жилийн хугацаанд манай 19 уулчин дэлхийн ноён оргилд гараад буй. Өнгөрсөн онд А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул, Б.Нэргүй нарын уулчид Эверестийн оргилд гарсан бол энэ онд Б.Нэргүй, М.Мөнхөө нар дараалан дэлхийн зулайг эзэллээ. Манай хоёр уулчны амжилт нэг өдрийн зайтай бүртгэгдсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668942
0 эможи

keyboard_arrow_up