“Шилдэг-8“ чансаа өндөр тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМ Б.Хулан тодорлоо
2026 оны 3 сарын 06

МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 90 сая төгрөгийн шагналын сантай, олимпын жингийн "Шилдэг-8" чансаа өндөр анхдугаар тэмцээний боллоо.
Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүлсэн ДАШТ болон Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан тодорлоо.
Мөн уг тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч У.Ууганбаатарт гардуулав. Олимпын жингийн "Шилдэг-8" анхдугаар тэмцээний шилдгүүдийг тус бүр 1.5 сая төгрөгөөр урамшуулжээ.
Эх сурвалж: Монгол Чөлөөт Бөхийн Холбоо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667826
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





