Д.Алимаа дэлхийн 6 марафонд гүйж, хос “6 одот“ медаль хүртсэн анхны Монгол хүн боллоо
2026 оны 3 сарын 03

АНУ-д ажиллаж, амьдарч буй марафонч Д.Алимаа дэлхийн нэр хүндтэй зургаан марафон болох Бостон, Берлин, Лондон, Чикаго, Нью-Йорк, Токио марафонд тус бүр амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд өндөрт өргөжээ.
Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдсан марафонд амжилттай гүйснээр хос “6 одот” медалиа энгэртээ зүүж, Дэлхийн их зургаан марафонд хоёр удаа бүрэн амжилттай оролцсон анхны Монгол хүн боллоо.
Өнөөдрийн байдлаар албан ёсны бүтэн марафоны зайд 39 дэх удаагаа амжилттай гүйж байгаа бөгөөд үүнээс 16 нь Дэлхийн их марафонуудын хүрээнд туулсан байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667775
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





