Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ

2026 оны 2 сарын 10

Arslan.mn

Монгол бөхийн өргөөнд “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтсан цуврал барилдаан үргэлжилж байна. Ахмад бөхчүүдийн барилдаан өчигдөр болж, барилдаанд 50-иас дээш насны бөхчүүд зодоглов. 

Тус барилдааны зүүн талын тэргүүн магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, барууны магнайд Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Лхаасүрэнгийн Цэвээн нарын тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. 

Дархан аварга А.Сүхбат үзүүр, түрүүнд үлдэж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Аймгийн арслан Ч. Эрдэнэчулуунаар даван түрүүлж, бөхөд дуртай түмнээ баясгалаа.  

Дархан аварга А.Сүхбат барилдах шийдвэрээ барилдааны өмнөх өдөр гаргажээ. Түүний хүү өсвөр насны ангилалд барилдахаар болсон бөгөөд хүү нь аавдаа ахмад бөхчүүдийн барилдаантай гэж хэлсэн байна.

Аварга үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүдтэйгээ уулзаж, нэг өдрийн бэлтгэл болгож хөлсөө гаргая хэмээн Бөхийн өргөөндөө хүрэлцэн иржээ. Тэрбээр бөхөд хайртай түмэн олонтойгоо уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол түмэндээ удахгүй болох сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667526
0 эможи

keyboard_arrow_up