Монгол Улсын төрийн дуулал Саудын Арабын тэнгэрт ЭГШИГЛЭЛЭЭ

Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн мастерс ангиллын тэмцээн эрэгтэй 20км, эмэгтэй 15.8км ганцаарчилсан гараагаар эхэллээ. Тус ангилалд манай улсаас нийт 8 тамирчин оролцож байна.
55-59 насны ангилалд:
ОУХМ Д.Шинэбаяр /Хоршоолол/ - Алтан медаль
ОУХМ С.Түмэндэмбэрэл /Хубилай Хаан клуб/ - Хүрэл медаль
65-69 насны ангилалд:
ОУХМ Г.Анхбаяр /Монруд клуб/ - Алтан медаль
Мастерс эмэгтэй гацаарчилсан гараатай 15.8км уралдаанд.
45-49 насны ангилалд:
Спортын мастер Д.Эрдэнэтуяа /Улаанбаатар нийгэмлэг/ - Хүрэл медаль тус тус хүртэж Мастерс ангиллын тамирчид маань бахдам сайхан амжилт үзүүлээд байна.
ОУХМ Д.Шинэбаяр Ази тивийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол ОУХМ Г.Анхбаярын Тивийн аваргаас хүртсэн 8 дахь медаль нь алтан медаль болж байна.
Хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Түмэндэмбэрэл нь тивийн аваргаас 3 дахь хүрэл медаль байсан бол СМ Д.Эрдэнэтуяагийн хувьд тус тэмцээний хошой медальтан болоод байна.
Энэ бол олон жилийн хөдөлмөр, сахилга бат, тэсвэр тэвчээр, зорилго мөрөөдөлдөө үнэнч байсны бодит үр дүн юм. Монголын дугуйн спортын нэр хүндийг Ази тивд дахин бататгаж, залуу тамирчдад итгэл, урам зоригийн гал асаасан бахархам амжилт боллоо.











