Монголын цаначид Итали дахь олимпын баазад бэлтгэлдээ гарлаа Монголын цаначид Итали дахь олимпын баазад бэлтгэлдээ гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголын цаначид Итали дахь олимпын баазад бэлтгэлдээ гарлаа

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам ирэх бямба гарагт нээлтээ хийнэ. Итали улсад болж буй олимпын наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин оролцох билээ. 

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Батмөнхийн Ачбадрах, Энхбаярын Ариунтунгалаг нар өчигдрөөс Италийн Тесеро хотод олимпын цанын баазад бэлтгэлээ эхлүүлжээ. Манай тамирчдын уралдаан хоёрдугаар сарын 7-оос эхэлнэ.

Энэ жил 31 настай Б.Ачбадрах гурав дахь удаагаа цагаан олимпын наадамд уралдах гэж байна. Тэрээр “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн наадамд оролцсон билээ. Э.Ариунтунгалаг 29 насандаа анхны олимпын наадамд оролцох гэж байна. Тэрээр биатлон болон гүйлтийн цанаар хичээллэдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667454
0 эможи

keyboard_arrow_up