БНСУ-ын волейболчин Ким Ён Гён Монголд ирлээ БНСУ-ын волейболчин Ким Ён Гён Монголд ирлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын волейболчин Ким Ён Гён Монголд ирлээ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Монголын волейболын дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байгаа энэ үед гадаадын хүндэт зочид хүрэлцэн ирсээр байна. БНСУ-ын волейболын шигшээ багт тоглож байсан Ким Ён Гён өчигдөр манай улсад ирлээ. Тэрээр 2025 онд “Wonder Dogs” багийг бүрдүүлж, дасгалжуулагчаар ажилласан билээ. Энэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар сонгогдон тоглосон юм. Тэгвэл алдарт тамирчин Ким Ён Гён болон тус улсын шигшээ багийн тоглогч Пё Сын Жү нар Монголд анх удаа ирлээ. Тэд өнөөдөр, маргааш волейболын үндэсний дээд лигийн тоглолт үзэхээр болжээ.

Ташрамд дуулгахад, Ким Ён Гёны сонгосон Ж.Энхсоёл өдгөө БНСУ-ын волейболын дээд лигт “Jung Kwan Jang Red Sparks” багт тоглож байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667436
1 эможи

keyboard_arrow_up