С.Баттүшигийн “лобби”-гоор спортод хамааралгүй Ч.Номин өвлийн олимпын багийг ахлахаар ИТАЛИ явна

2026 оны өвлийн олимпын наадам ирэх сарын буюу 02 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсад болно. Олимпийн наадамд нийт 2900 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
Тэгвэл Монголын олимпын хорооны ерөнхийлөгч С.Баттүшиг өөрийн эрх мэдлийг ашиглан Монгол Улсын баг тамирчдаа төлөөлөх хүнийг өөрийн гэр бүлийн найз УИХ-ын гишүүн Ч.Номингоор ахлуулахаар болжээ.
Ч.Номингийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ССАЖЗ-ын сайдын албаа хүлээлгэн өгсөн. Гэтэл түүнийг 2026 оны өвлийн олимпын наадмын баг, тамирчдыг анхлахаар болсонд спортын салбарынханы шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь ССАЖЗ-ийн сайдаар ажиллаж буй Ч.Ундрам хариуцах ёстой байтал Ч.Номин байр сууриа тавьж өгөхгүй хэл ам хийж, С.Баттүшигийн “лобби”-гоор дэлхийн олимпын хороо руу Ч.Номингийн нэрийг 2025 оны 11 дүгээр сард явуулсан байжээ.
Ч.Номинг сайдаар ажиллах хугацаанд 2024 оны Олимпын наадамд манай улсаас тамирчдын багш, сэтгэл зүйчдийг явуулах квотыг хасаж, сайдын гэр бүлийн найзууд, улс төрчдийг авч явсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Энэ мэт “дабль” стандарт үйлчилж, төрийн өмчийг хувьчилж, уул уурхайг ухсан баячуудын хүүхдүүдээс бүрдсэн улс төр, бизнесийн бүлэглэл өнөөдөр монголд ноёрхлоо тогтоогоод байгаа гэхэд хэлсдэхгүй.
Аливаа олимпын наадамд спортын төрлөөр оролцож буй холбооны удирдлага, багш, дасгалжуулагч нарын бүрэлдэхүүн албан ёсоор оролцдог бол С.Баттүшигийг Олимпын хорооны ерөнхийлөгч болсноос хойш гэр бүл дагасан бизнесийн бүлэглэл, улс төрийн цөөн хүрээнийхнийг тамирчдын квот дээр явуулдаг уламжлалтай болсон.
МҮОХ-ны гишүүдийн хурлаас Олимпын чуулганыг 2026 оны 03 дугаар сарын 12-нд хуралдуулах товыг тогтоожээ. Уг хурлаар олимпын хорооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох аж.
Чуулганаас өмнө С.Баттүшигийн хувьд спортын холбоод удирдаж буй улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийг “лоббидох”, өвлийн олимпыг ашиглан өөрийн найз нөхдөө Милан хотод аялуулж, олимп үзүүлэхээр бэлтгэлээ хангажээ.





