БАЯРТ МЭДЭЭ: Монголын эмэгтэй теннисчид “Ази тивийн аварга“ боллоо БАЯРТ МЭДЭЭ: Монголын эмэгтэй теннисчид “Ази тивийн аварга“ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 08, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Монголын эмэгтэй теннисчид “Ази тивийн аварга“ боллоо

2025 оны 6 сарын 30

Arslan.mn

Талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах Ази тивийн II-р группийн тэмцээн Малайз улсад болсон.

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, Ази тивийн I-р группт дэвших эрхээ авснаар түүхэн амжилтын ээд боллоо.

Тодруулбал, Малайз, Сингапур, Марина арлын багуудыг дараалан хожсоноор хэсгээ тэргүүлсэн бөгөөд “Play-Off” шатанд Филиппиний багийг ялснаар аваргын “Алтан” медалийг хүртсэн юм.

Энэ талаар, Монголын Теннисний холбооны Ерөнхийлөгч Д.Ганбаатар “ Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, ирэх жил Ази тивийн I-р группт өрсөлдөх эрхтэй болсон нь манай тамирчдын ур чадвар, тууштай хөдөлмөрийн тод илрэл юм. 

Цаашид ч үндэсний тамирчдаа олон улсын уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн чансааны тамирчид болоход дэмжин ажиллах болно. Монголын спортоос олон од төрөн гарч, дэлхийн тавцанд мандах өдөр холгүй гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Макс Групп, Тэнгэрийн хишиг, Алтан тариа компанийн удирдлагууд, Ээрмэл ХХК-ийн захирал Н.Мөнхжаргал болон нийт дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алтан медальт тамирчдадаа цаашдын спортын замнал болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664380
1 эможи

Зочин
2025-07-03 12:38
бас гавьяат өгөх үү
Баттулга Ханчаасүрэн
2025-06-30 18:41
Баяр хүргэе улам их амжилт гаргаарай
keyboard_arrow_up