Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо

2024 оны 11 сарын 19

Arslan.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Энэ сарын 10-нд өндөрлөх тус тэмцээнд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд манай улсаас Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Алтанчимэг хүрэл медалийн болзол хангажээ.

Тэрбээр шөвгийн наймын тулаандаа эзэн орны тулаанч Покиза Баксриеваг ялснаар хүрэл медаль зүүх нь тодорхой болсон юм.

Тэгвэл өнөөдөр мөнгөн медалийн төлөө Европын аварга, Словакийн тамирчин Эва Эрделиоватай тулалдана.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Түүний хувьд дөрвөн сарын өмнө холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660212
0 эможи

keyboard_arrow_up