Т.Сайфолла пауэрлифтингийн суултын төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа Т.Сайфолла пауэрлифтингийн суултын төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Сайфолла пауэрлифтингийн суултын төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Бүгд Найрамдах Исланд Улсын Рейкжанесбаер хотод Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 120 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцсон "Таван богдын бүргэдүүд" клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг өргөж мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэ амжилт нь насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчдын хүртсэн анхны мөнгөн медаль болсноороо онцлогтой.

Харин тэмцээний хэвтээ шахалтын төрөлд 287.5 кг, газраас таталтын төрөлд 357.5 кг өргөж хүрэл медаль хүртэв. Тус хүрэл медаль нь таталтын төрлөөр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хүртсэн анхны хүрэл медаль болжээ.

Тамирчин Т.Сайфолла Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр 1082.5 кг өргөсөн бөгөөд энэ нь манай улсын тамирчдын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан дээд амжилт юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660196
0 эможи

keyboard_arrow_up