Зүүн Азийн аваргаас жүдочид таван алт, нэг хүрэл медаль хүртлээ Зүүн Азийн аваргаас жүдочид таван алт, нэг хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зүүн Азийн аваргаас жүдочид таван алт, нэг хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 30

Arslan.mn

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө. Монголын жүдо бөхийн баг тамирчдаас сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Боржин” дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч үзсэн “Архангай аймгийн тамирчин” Э.Энхзул хүрэл медаль тус тус хүртлээ

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Сүхбат, 73 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хэнтий аймаг ОБАСХ-ны тамирчин ОУХМ  О.Уранбаяр, 81 кг-ын жинд хүч үзсэн  “Хангарьд” спорт клуб”-н тамирчин Э.Буянцагаан, эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн “ Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Лхагвадулам нар тус тус алтан медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид таван алт нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659193
0 эможи

keyboard_arrow_up