МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийнэ МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийнэ

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.

10 ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм. Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна. 15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ. Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659017
0 эможи

keyboard_arrow_up