Р.ЭМҮЖИН: Баттүшиг ээ, хөлсөө цувуулж зогссоноо хэзээ ч бүү март! Р.ЭМҮЖИН: Баттүшиг ээ, хөлсөө цувуулж зогссоноо хэзээ ч бүү март!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.ЭМҮЖИН: Баттүшиг ээ, хөлсөө цувуулж зогссоноо хэзээ ч бүү март!

2024 оны 8 сарын 08

Arslan.mn

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа " Баттүшиг ээ, хөлсөө цувуулж зогссоноо хэзээ ч бүү март!" гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрээр "За Отгонжаргал бол дараагийн олимпоос медал авчрах тамирчин юм байна аа. Тэр уян хатан байгаа, хурдтай, хүчтэй, мэхтэй байгаа, зоримог дайчинтай бол ярих юм алга. Дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медал авчирсан, гурван жил дараалан дэлхийн дэвжээн дээр туйлсан охин шүү дээ, Монголд байтугай олон улсад ийм амжилттай бөх цөөхөн шүү. Дэлхийн аварга чинь алаан болдог талбар. Олимпийг зорьсон манай тамирчдын 70 хувь нь анх удаа энэ том дэвжээн дээр гарч байгаа, 20 гаруйхан насны залуус байна. Ирээдүй урд нь, ирэх цагт амжилт нь хүлээж байгаа гэсэн үг. Энэ залуусын хувьд сэтгэлзүйч, хоолзүйч гэдэг дасгалжуулагчийнх нь дараа орох маш чухал хүмүүс гэдгийг МҮОХ-ны Б.Баттүшиг ойлгосонгүй, онгоцны буудал дээр үлдээгээд явжээ. Нөгөөдүүл нь онлайнаар зөвлөж байна гэнэ, хоолыг өнгө амт, төрлөөр нь ялгадаг юм байж, сэтгэл гэдэг уйлдаг, инээдэг эрхтнийг яах юм бэээ, хэлээд өг дөө.

Б.Баттүшиг дэлхийн дэвжээн дээр хэдэн үг хэлхэж хэлэхдээ хүртэл сандарч тэвдээд 20, 23 гээд зогсож байснаа санах хэрэгтэй, үг хэлэхдээ сандарч байхад үйлдэл мэх хийгээд, үнэн хүчийг үзээд зогсож байгаа тамирчдад сэтгэлзүйч ямар чухал байсныг санаж сэхээрсэнгүй юү гэж тэр залуугаас асуумаар байна.

Сэтгэлийн бөхөөр дэвж, биеийн бөхөөр мэхнийхээ ард гарах учиртай юм биш үү, гэтэл сэтгэл урладаг сэтгэлзүйч, бие урладаг хоолзүйч хоёрыг нь хаяад явжээ, энэ бол МҮОХ-ны Ерөнхийлөгчийн гаргаж болохгүй, давтаж болохгүй АЛДАА! Дээр нь залуу тамирчдын маань ахуй амьдрал баталгаагүй, Д.Отгонжаргал өнөөдөр олимпын 5-р байрын шагналт бөх болчихлоо, Монгол Улсын гавъяат тамирчин, Дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэлтэй, гэтэл өөрийн гэсэн байргүй, спорт цүнхээ чирээд түрээсийн байр хэсч явна, энэ тухай тамирчид ч хэлж ярьж байна. Тийм байтал 23-хан настай, хонгор зүстэй энэ охинд бид Монголын итгэл найдварыг үүрүүлчихээд, амжилт нэхээд, медал шаардаад хашгирцгааж байна. Наад охин чинь тэвчээрийн туйл, тэнхлэгийн тулгуур, бөмбөрцгийн бөх тулдаа чардайж явна, олимпт Mongolia гээд хэдэн тэрбум хүний өмнө хэд дахин дуудуулаад гүйж байна. Одоо онгоцноос буугаад түрээсийн байрандаа шургахын цагт юу бодох вэ, бас хоёр өвдөгний хагалгаанд орно гэж байна, хэрхэн шаналах вэ, яаж даван туулах вэ? Олимпийн тавдугаар байр шүү, бид сайхан угтаж, савыг нь бэлдэж, 2028 онд хамтдаа байж сойх хэрэгтэй!

Айргийн тавд хурдалдаг адуугаа өвөлжин зунжин бөөцийлдөг атлаа айргийн тавд Монголоо дуудуулаад ирсэн тамирчныхаа бүх бэлтгэлийг бүрэн базааж өгөөд захыг нь мушгиад суудаг баймаар байна! Б.Баттүшиг, чи энэ тамирчдынхаа орон гэрээр орж, унтаж амсхийдэг ор, иддэг хоол, суудаг унааг нь судалж, илүү ойрхон, илүү сэтгэлтэй бай!

20,23 гэж хэлчихээд яаж сандарч хөлс чинь цувж байснаа, цайруулах гэж царайгаа улайлган гүйж явснаа хэзээ ч бүү март, тэр сандралыг чинь энэ тамирчид хэд дахин үүрч байна, эхнэр бид хоёрын хэн нь улс төрд орох вэ энэ тэр гэдэг балай бодлоо толгойноосоо авч хаяад наад МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа утгаар нь хий, эсвэл чаддагт нь, сэтгэлтэйд нь өг дөө! Айлын эрхийн балай, амьдралын бэрхийн балай байхаа одоо больчих доо!!!" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658118
2 эможи

Зочин
2024-08-08 19:59
Эмүжингийн үг бүр үнэтэй, нийтлэл бүр санаж сэрэхэд хөтлөдөг. Баттүшигээ хувийнхаа хөрөнгөөр 2 өрөө хямд ч бол байр аваад өгчих,
БОДОО
2024-08-08 14:05
МОНГОЛЧУУД ЦӨӨХҮҮЛЭЭ ӨСӨХИЙН ӨЛӨН ДУТУУ ГУЦУУ СҮҮЛИЙН 103 ЖИЛИЙН 93 ЖИЛИЙГ НЬ АМЬДАРЧ ИРСЭН АРД ТҮМЭН !!! ЭНЭ ЖИЛ ХАА САЙГҮЙ 100 ЖИЛ ХЭМЭЭН БАЙДГАА БАРАН ТЭМДЭГЛЭН НААДЦГААЖ БАЙНА !!! ЭНЭ 103 ЖИЛИЙН СҮҮЛИЙН 35 ЖИЛД НЬ ӨӨРСДИЙН ЭРХЭЭР АМЬДАРЧ ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ , МӨНГӨ САНХҮҮТЭЙ БОЛЖ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫГ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРЧ ЭДЭЛЖ АМЬДАРЦГААЖ БАЙНА!!! ЭНЭ ХУГАЦААНД ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ , МӨНГӨТЭЙ БОЛСОН ЦӨӨХӨН ХЭДЭЭ СҮҮЛИЙН ҮЕД АТААРХАН АД ҮЗЭЖ ЭХЭЛЛЭЭ ! МУУГИЙН ЁРДОО!!!
keyboard_arrow_up