“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 тамирчин олимпын эрхээ авчээ “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 тамирчин олимпын эрхээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 тамирчин олимпын эрхээ авчээ

2024 оны 7 сарын 02

Arslan.mn

“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.

“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:

  • Чөлөөт бөхийн тамирчин- Д.Отгонжаргал, Т.Тулга, М.Лхагвагэрэл
  • Жүдо бөхийн тамирчин- Л.Сосорбарам, Ё.Басхүү
  • Буудлага спортын тамирчин- Э.Даваахүү
  • Боксын тамирчин- О.Есүгэн
  • Хүндийг өргөлтийн тамирчин- М.Анхцэцэг
  • Хөнгөн атлетик- Г.Хишигсайхан

нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657778
0 эможи

keyboard_arrow_up