Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ
2024 оны 6 сарын 25
Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30 өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73кг-ын барилдаанууд явагдаж шилдгүүд тодорлоо. Манай тамирчдаас 73кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.
Түүний жинд 9 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайваний тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна.
Ц.Уранзаяа нь 2009 онд төрсөн. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 1 жил болж буй. Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, Алдар спорт хорооны тамирчин. Дасгалжуулагч багш нь МУГТ Б.Одончимэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
657704
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: