Монголын U23 насныхан Азийн бүсийн аварга боллоо Монголын U23 насныхан Азийн бүсийн аварга боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголын U23 насныхан Азийн бүсийн аварга боллоо

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

Хятадын Хандан хотод болсон U23 насны ангиллын үндэстнүүдийн лигийн цуврал тоглолт өндөрлөж, нийлбэр дүнгээр Монголын эрэгтэйчүүдийн баг түрүүллээ.

Монголын баг зургаан цуврал тоглолтод бүгдэд нь финалдахдаа эхний гуравт нь түрүүлж, сүүлийн гуравт мөнгөн медаль хүртсэн юм. Сүүлийн гурван тоглолтод Хятад, Филиппин, Японы баг түрүүлсэн бол Казахстан, Туркменистаны залуус түрүүлж чадсангүй. Үндэстнүүдийн лиг бол Олон улсын сагсан бөмбөгийн холбооны залуучуудыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр юм. Нэг баг зургаан тоглогчтой байж болох бөгөөд цуврал бүр дээр солих дүрэмтэй.

Монголын залуус Азийн бүстээ тэргүүлснээр ирэх есдүгээр сард болох U23 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж буй юм. Тамирчид болон дасгалжуулагч нарын тактик, тэвчээр, ухааныг шалгасан энэхүү цувралд Монголын залуус өөрсдийгөө бүрэн харууллаа.

Тэгвэл эмэгтэйчүүдийн баг зургаан цувралын гуравт нь финалдахдаа хоёр удаа мөнгөн медаль хүртэж, нэг түрүүллээ. Тэд цувралын сүүлчийн зургаа дахь тоглолтод түрүүлсэн амжилтаар Үндэстнүүдийн лигийг өндөрлүүлэв. Эмэгтэйчүүд зургаа дахь тоглолтын финалд талбайн эзэн Хятадын багийг 19:18-аар буулган авсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657544
1 эможи

keyboard_arrow_up