Д.Отгонжаргал мөнгө, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ
2024 оны 6 сарын 09
Унгарын Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-ний хооронд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарах аж.
Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай улсын таван эмэгтэй тамирчин хамрагдах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

7

6





1


657402
14 эможи
Даржаа
2024-06-09 19:40
Орхон арай допинг гарахын бтш бгаа айх юм даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: