Ш.Энхийн-Од: NCAA-ны хамгийн том конференсийн “Юта Ютес” багт нэгдсэн, ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно Ш.Энхийн-Од: NCAA-ны хамгийн том конференсийн “Юта Ютес” багт нэгдсэн, ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Энхийн-Од: NCAA-ны хамгийн том конференсийн “Юта Ютес” багт нэгдсэн, ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно

2024 оны 6 сарын 04

Arslan.mn

NCAA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од шинэ улиралд Юта мужийн их сургуулийн багтай нэгдэж байна.

Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ. Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонгосон байна.

Тэрбээр “Дахин хоёр жил тоглох боломж байна. Ямар ч ази тоглогч коллежид дөрвөн жил тоглоод лигт ордог юм байна. Жереми Лин, Юта Ватанабэ нар яг л ийм замаар явсан. Би л түүх бүтээх гэж явсан болохоос. Одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Биг12 гээд NCAA-ны хамгийн том конференсийн “Юта Ютес” багт орж байгаа. Тэгэхээр ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно гэсэн үг. Дахиад том багийн шинэ систем үзэж байгаа байгаа болохоор надаас их зүйл битгий хүсээрэй. Олон хүн асуусан учраас өөрөө тайлбар хийхээс өөр арга байсангүй” хэмээжээ.  

Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ. Сонирхуулахад, Ютагийн их сургуулийн багаас NBA-д данстай 10 тоглогч тодорсон. Тэднээс 2005 онд Андре Богут драфтын тэргүүн тоглогчоор сонгогдож байв. Дараа нь 2015 онд Делон Врайт, 2016 онд Якоб Поетл, 2017 онд Кайл Кузма нар NBA-д элссэн юм. 

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657308
0 эможи

keyboard_arrow_up