Дугуйн спортын ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр нар олимпын эрхээ авлаа
2024 оны 5 сарын 28
Өчигдөр /2024.05.27/ Узбекистан улсад болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний Ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж Олимпийн эрхээ авч мөн шар цамцны эзэн боллоо.
Ийнхүү Олимпийн бөөн гараатай тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц, Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр нар оролцохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









657184
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: