АБУ ДАБИ: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Эрдэнэбаяр нар эхний тойрогт яллаа
2024 оны 5 сарын 20
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй билээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн Австрийн Лаура Каллингерийг ялснаар дараагийн тойрогт Германы Паулин Старкетай хүч үзэхээр боллоо.
Мөн энэ жинд М.Ичинхорлоо Энэтхэгийн жүдоч Ямини Моуряг буулган авч хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн Жасмин Мартинтай оноолт таарсан юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр Молдавын Петру Пеливаныг ялснаар хоёрын даваанд Тажикистаны Бехрузи Хожазодатай учраа таарав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









657059
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: