Дэлхийн аварга Б.Баасанхүүд хоёр өрөө байр бэлэглэжээ
2024 оны 5 сарын 20
АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү алтан медаль хүртсэн.
Тэгвэл шинэхэн аварга Б.Баасанхүүгийн амжилтыг Хөвсгөл аймгийн арслан, бизнесмэн М.Энхтайванбаатар хоёр өрөө байраар мялаасан байна. Тэрбээр байрны гэрчилгээг Абу Даби хотноо гардуулан өгсөн бөгөөд багш дасгалжуулагч М.Бундмааг 30 сая төгрөгөөр шагнажээ.
Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багт 100 гаруй тамирчин харьяалагддаг бол Б.Баасанхүү ганцаар Хөвсгөлийнх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

20

13

1






657054
34 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: