Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч боллоо Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч боллоо

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод эхэллээ. 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, эмэгтэй -48, -52 кг жингийн барилдаанууд болоход эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү алтан медаль авлаа.

24 настай Б.Бавуудорж "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж финалд шалгарсан. Финалд Италийн Ассунта Скуттог цаг дуусах мөчид вазари үнэлгээгээр ялж медалийн тавцанд зогсов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657035
0 эможи

keyboard_arrow_up