Парисын олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин өрсөлдөнө
2024 оны 4 сарын 17
“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.
Тус тэмцээнд Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн зургаан тамирчин, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дөрвөн тамирчин хүч үзнэ.
Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн
-57кг-д Б.Мөнх-Эрдэнэ
-65кг-д Ц.Цогбадрах
-74кг-д О.Сүлдхүү
-86кг-д Б.Бат-Эрдэнэ
-97кг-д Г.Ганхуяг
-125кг-д М.Лхагвагэрэл нар олимпын эрхийн төлөө өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн
-53кг-д Б.Хулан
-57кг-д Х.Болортуяа
-62кг-д П.Орхон
-76 кг-д Э.Даваанасан нар оролцох юм.
Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө. Одоогийн байдлаар жин тус бүрд 11 тамирчин олимпын эрхээ аваад буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656354
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: