Т.Тулга, Э.Бямбадорж нар Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2024 оны 4 сарын 11
Киргизстаны Бишкек хотноо өнөөдрөөс чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 65 кг жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга эхний даваанд Японы Оно Масаносукег цэвэр дарсан бол хоёр дахь барилдаандаа БНАСУ-ын тамирчинг ялж хагас шигшээд үлдсэн. Зооны аваргын барилдаанд Энэтхэгийн Рохитыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Харин 79 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Бямбадорж эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялж 1/4 шигшээд Японы бөхийг 5:3 аар ялж хагас шигшээд Узбекстаны Хасановыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

1






656186
3 эможи
Z
2024-04-11 19:33
Ok
Зочин
2024-04-11 17:12
Ааяа сугалаа бол чанга таарсан бнашү гараадл ирсэн бнада яяаж үзээд бнаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: