Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.

"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө. 

Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:

Эрэгтэй

57 кг: Х.Энх-Амар

63.5 кг: Э.Цэндбаатар

71 кг: О.Бямба-Эрдэнэ 

Эмэгтэй

57 кг: Т.Болортуул

54 кг: М.Энхжаргал

АНУ-аас зорьж ирсэн Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд явж чадах эсэх нь бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл тэрээр олимпод оролцох эрхээ өвөртөлж чадлаа. Тэрээр сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656011
2 эможи

keyboard_arrow_up