Пара жүдочид олимпын эрх олгох тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ Пара жүдочид олимпын эрх олгох тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Пара жүдочид олимпын эрх олгох тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ.

Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655865
0 эможи

keyboard_arrow_up