МУГТ Ц.Цогтбаатар удаан хугацааны бэртлээсээ эргэн ирлээ
Узбекистаны Ташкент хотод ирэх гуравдугаар сарын 1-3-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй есөн тамирчин барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъябазар, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдэд 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьясүрэн нар хүч үзнэ.
Олимпын хүрэл, ДАШТ-ий алтан медальт Ц.Цогтбаатарын хувьд өнгөрсөн оны 12 сард Токиогийн Их Дуулгад барилдах үеэр гэмтсэн.
Тэгвэл Ц.Цогтбаатар ирэх гуравдугаар сарын 01-ээс Узбекистаны Ташкент хотод болох “Их дуулга”-ын дэвжээнд зодоглох юм.