Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын эрхээ авлаа Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын эрхээ авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын эрхээ авлаа

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд боллоо. VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан билээ. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654908
0 эможи

keyboard_arrow_up