Г.Ануужин хүндийг өргөлтийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2024 оны 2 сарын 07
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний 64 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин мөнгөн медаль (Огцом өргөлт - 91кг) хүртэж, гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогслоо.
2022 онд - Хүрэл медаль
2023 онд - Алтан медаль
2024 онд - Мөнгөн медаль
“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тивийн аваргын өрсөлдөөнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин улсаа төлөөлөн оролцож байгаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654573
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: