“Хөвсгөл Эрчим“ баг аваргын цомд хүрэхийн тулд ганцхан хожил дутуу байна “Хөвсгөл Эрчим“ баг аваргын цомд хүрэхийн тулд ганцхан хожил дутуу байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хөвсгөл Эрчим“ баг аваргын цомд хүрэхийн тулд ганцхан хожил дутуу байна

2024 оны 1 сарын 20

Arslan.mn

Монголын волейболын Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, "Хөвсгөл Эрчим" болон "Хилчин" багууд аваргын төлөө өрсөлдөж байгаа билээ.

Хоёр багийн эхний тоглолтод "Хөвсгөл Эрчим" баг 3:0-ээр илүүрхсэн. Тэгвэл цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд явагдаж, тэд мөн л 3:0-ээр хожлоо. Ингэснээр аваргын төлөөх цувралыг "Хөвсгөл Эрчим" 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Аваргын цомд хүрэхийн тулд одоо тэдэнд ганцхан хожил дутуу байна. 

"Хөвсгөл Эрчим" баг Үндэсний Дээд лигт арван удаа түрүүлсэн амжилттай. Өнөө жил түрүүлбэл 11 дэх удаагаа аваргын алдарт хүрнэ. 

Энэ жил Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, Хөвсгөл рашаан 7 од клубийн хамтарсан баг Ц.Амарсанаа эзэнтэйгээр тоглож байгаа юм. 

Энэ удаагийн тэмцээнд Монголын спортын түүхэнд анх удаа 4D Replay 360 тойрсон камерын систем буюу дэлхийн хамгийн шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлсэн юм. 

Хоёр багийн цувралын дараагийн тоглолт маргааш 17.00 цагт Мөсөн Өргөөд явагдана.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654168
1 эможи

keyboard_arrow_up