С.Энхбат гавьяат тамирчин болно С.Энхбат гавьяат тамирчин болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхбат гавьяат тамирчин болно

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шагнаж урамшуулна.

Пауэрлифтингийн тамирчин Сандуйжавын Энхбат гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулахаар болжээ.

Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээнд нийлбэрийн 11 удаагийн аварга бөгөөд Азийн АШТ-ий нийлбэрийн таван удаагийн аварга, 21 алтан медальтай тамирчин юм. С.Энхбат нь 2008 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэхдээ “Тайхар” клубын дасгалжуулагч Д.Энхжаргал, Б.Батсуурь нарт шавь оржээ.

Түүний үзүүлсэн амжилтаас цухас дурдвал, ДАШТ-ий нийлбэрийн гурван мөнгө, хошой хүрэл медальтай ба ДАШТ-ээс нийт 22 медалийн цуглуулгатай тамирчин. Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний нийлбэрийн хошой аварга, найман медальтай манай улсын шилдэг тамирчин билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653595
0 эможи

keyboard_arrow_up