БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улс даамын дэлхийн ХОЁР АВАРГАТАЙ боллоо БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улс даамын дэлхийн ХОЁР АВАРГАТАЙ боллоо
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улс даамын дэлхийн ХОЁР АВАРГАТАЙ боллоо

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болов.

Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.

Сонирхуулахад Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652431
1 эможи

keyboard_arrow_up