Б.Хулан “Дэлхийн тулааны наадам“-аас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ Б.Хулан “Дэлхийн тулааны наадам“-аас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
10 сарын 04, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Хулан “Дэлхийн тулааны наадам“-аас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Саудын Арабын Рияадх хотод “Дэлхийн тулааны наадам” болж байгаа. Спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж буй тус наадмын жюү жицүгийн -70 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder bjj” академийн дасгалжуулагч Батбаатарын Хулан мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Франц улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдснаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан болсон юм.

Манай улсаас жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин, -70 кг-ын жинд Б.Хулан, эрэгтэйчүүдийн -85 кг-ын жинд Б.Ариунцог, пара ангилалд Э.Батболд нар оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652155
0 эможи

keyboard_arrow_up