БАЯРТ МЭДЭЭ: Ө.Батцэцэг Азийн наадмын финалын шатанд ажиллах АНХНЫ ШҮҮГЧ боллоо
2023 оны 10 сарын 03

Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны "Элит" ангилалтай шүүгч Ө.Батцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар болсон байна.
Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй бөгөөд Ө.Батцэцэг Монгол улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.Анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн Ө.Батцэцэг 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651385
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





