Монголын шигшээ баг Азийн наадмаас багийн спортоор медаль хүртлээ Монголын шигшээ баг Азийн наадмаас багийн спортоор медаль хүртлээ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголын шигшээ баг Азийн наадмаас багийн спортоор медаль хүртлээ

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

19 дэх удаагийн Азийн наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 21-20 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ.

Хэсгийн шатанд Филиппин, Тайвань, Хонконг, Йорданы шигшээ багуудыг илүүрхэж шөвгийн наймд Ираныг хожсон Монголын баг хагас шигшээд Катарын шигшээ багт 13-21 харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болсон билээ.

Ийнхүү тэд "Ханжоун 2022" Азийн наадмаас багийн спортын төрлөөр Монголын анхны медалийг авчирлаа.

О.Есүгэн Хятадын боксчинд ялагдсанаар хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн шигшээ баг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
АРАВДУГААР САРЫН СПОРТ: 3х3, CSGO-ын их дуулга, Dota-ын ДАШТ
Харин тус тоглолтын араас тэмцээний турш нэг ч хожигдоогүй байсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг финалд Хятадын шигшээ багтай тоглож 21-12 харьцаагаар хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.

Энэхүү медаль нь Монголын шигшээ багийн "Ханжоу 2022" Азийн наадмаас авсан гурав дахь мөнгөн медаль байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651317
0 эможи

keyboard_arrow_up