БАЯРТ МЭДЭЭ: Монголын жүдогийн шигшээ баг Азийн наадмаас “хүрэл медаль“ хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Монголын жүдогийн шигшээ баг Азийн наадмаас “хүрэл медаль“ хүртлээ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Монголын жүдогийн шигшээ баг Азийн наадмаас “хүрэл медаль“ хүртлээ

2023 оны 9 сарын 28

Arslan.mn

19 дэх удаагийн Азийн наадам “Ханжоу 2022” үргэлжилж байна. Өчигдөр жүдо бөхийн багийн барилдаан болж Монголын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан Монголын шигшээ багаас эрэгтэй +90 кг жинд О.Цэцэнцэнгэл Хан Жү Ёопыг нэмэлт цаг ялж багтаа эхнийг оноог авчирсан.

Түүний дараа эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн Хух Мимиг вазари үнэлгээгээр ялж багийнхаа давамгайллыг бататгав. Тэрээр өмнөх хоёр дэлхийн аваргад Хух Мимиг дараалан ялаад байсан билээ.

Гурав дахь барилдаан эрэгтэй -73 кг жинд Ц.Цогбаатар Ли Еүн Кул нарын хооронд болоход дэлхийн аварга Ц.Цогтбаатар вазари үнэлгээгээр ялж тооны харьцаа 3-0 болсон.

Харин эмэгтэй -73 кг жинд Б.Ням-Эрдэнэ Хан Хэжүд цэвэр ялагдсанаар 3-1 болов. Улмаар эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана Ли Сунхог нэмэлт цагт ялснаар Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 4-1 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651259
0 эможи

keyboard_arrow_up