Баярт мэдээ: ОУХМ Б.Гончигсүрэн “алтан медалийн“ төлөө барилдана Баярт мэдээ: ОУХМ Б.Гончигсүрэн “алтан медалийн“ төлөө барилдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баярт мэдээ: ОУХМ Б.Гончигсүрэн “алтан медалийн“ төлөө барилдана

2023 оны 9 сарын 26

Arslan.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн дээд жингийн барилдаанууд өнөөдөр болж байна. Монголын жүдочид өнөөдрийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм. Эхний хүрэл медалийг -52 кг-ын жинд Л. Сосорбарам хүртсэн бол  дараа нь 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-ын жинд Ц.Цогт-Очир нар мөнгө, хүрэл медалийг тус тус хүртжээ.

Тэгвэл өнөөдрийн барилдаанд манай улсаас:

Эмэгтэй дээд жингийн хувьд:  -78кг-ын жинд ОУХМ О.Хүслэн оролцож торгуулийн тойрогт өрсөлдөгчөө боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. +78кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн өрсөлдөгчөө нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ.

Эрэгтэй дээд жингийн хувьд: 90кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана өрсөлдөгчөө нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан байна. -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд АНЭУ-ын бөхийг ялснаар финалд шалгарсан аж. Харин +100 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651220
0 эможи

keyboard_arrow_up