Монгол хүн анх удаагаа чөлөөт бөхий ДАШТ-д ШАГНАЛ гардууллаа
2023 оны 9 сарын 22
“Белград-2023” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголчуудын хувьд ийнхүү өндөрлөж байна. Эмэгтэйчүүдийн 68 кгд медаль хүртсэн тамирчдад Азийн бөхийн холбооны генсек П. Буяндэлгэр Buyana Pelje шагнал гарууллаа. Энэ нь чөлөөт бөхийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаагаа шагнал гардуулсан үйл явдал.Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрхийг эх орондоо авчирлаа. болж байна.
Монголчууд ийнхүү дэлхийн дэвжээнээс эмэгтэйчүүдийн 3 жингийн 3 мөнгөн медальтай багийн дүнгээр 3 дугаар байр эзэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651090
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: