ДАШТ: Т.Тулгын ялалтыг үгүйсгэсэн тул Дэлхийн Бөхийн Холбоонд өргөдөл гаргалаа ДАШТ: Т.Тулгын ялалтыг үгүйсгэсэн тул Дэлхийн Бөхийн Холбоонд өргөдөл гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ДАШТ: Т.Тулгын ялалтыг үгүйсгэсэн тул Дэлхийн Бөхийн Холбоонд өргөдөл гаргалаа

2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байна.

Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзлээ.

Монголын бөх 6 минутын турш давамгайлж, учраа нь арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа.

Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргасан болохыг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.

Харин эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Х.Болортуяа AIN-Беларусийн залуу бөх Кристина Сазыкинаг 5 минутад цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Азербайжаны Алена Колесниктой барилдахаар болжээ.

“Штарк арена” спортын ордонд өрнөж байгаа энэхүү тэмцээнд 100 шахам орны 1,023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөж байна. “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд олгох аж.

ДАШТ есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650951
0 эможи

Зочин
2023-09-19 10:02
Haha zali in baridglaa daa xaxa
keyboard_arrow_up