3x3 сагсан бөмбөг: Монголын баг өнөөдөр Тайланд, Польшийн багтай тоглоно 3x3 сагсан бөмбөг: Монголын баг өнөөдөр Тайланд, Польшийн багтай тоглоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

3x3 сагсан бөмбөг: Монголын баг өнөөдөр Тайланд, Польшийн багтай тоглоно

админ
2023 оны 9 сарын 02

Arslan.mn

Унгар улсын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3-ын 18 хүртэл насны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд охид, хөвгүүдийн ангилалд тус бүр 20 баг өрсөлдөж буйгаас Монголын охидын баг хоёр хожил аваад байна. Тэд өнөөдөр Тайландын багтай 19:20 цагт, Польшийн багтай 21:10 цагт тус тус тоглоно. Монголын баг өмнөх тоглолтуудад Малайзын багийг 14:11, Тайванийн багийг 16:14-ээр буулган авсан билээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн: Батсүрэнгийн Номин, Батцоожийн Болорцэцэг, Гансүрэнгийн Энхжин, Нямжавын Нандинхүсэл

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн: Алтангэрэлийн Азбаяр, Эрдэнэцогтын Ирмүүн, Хүрэлбаатарын Оргил, Төмөрийн Тэмүүлэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650413
0 эможи

keyboard_arrow_up