БАЯРТ МЭДЭЭ: БНХАУ-д болсон роботын тэмцээнээс Монгол сурагчид алт, мөнгөн медаль хүртжээ БАЯРТ МЭДЭЭ: БНХАУ-д болсон роботын тэмцээнээс Монгол сурагчид алт, мөнгөн медаль хүртжээ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: БНХАУ-д болсон роботын тэмцээнээс Монгол сурагчид алт, мөнгөн медаль хүртжээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

БНХАУ-ын Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон "Robot Challenge World 2023" тэмцээнд Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч долоо төрөлд оролцжээ. 

Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г.Шинэ-Од эхний өдөр II байрт орж мөнгөн медаль хүртсэн байна.  Тэмцээний сүүлийн өдөр манай улсын хоёр баг Robot rugby-senior төрөлд алт, хүрэл медалийн эзэд болжээ.  Шинэ эрин сургуулийн баг 25 багаас тав дугаарт жагссан байна.

Тэмцээнд 24 орны 3,000 гаруй оролцогч, 1,600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч, 220 байгууллага хамтран ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649911
0 эможи

keyboard_arrow_up