Arslan.mn

БНХАУ-ын Хайнан аралд зохиогдсон 2023 оны өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ-нд Монголын шатарчид амжилт арвин оролцсон сайхан мэдээ ирлээ. 

Тэмцээн рапид, блиц болон классик төрлөөр явагдсан бөгөөд классик төрөлд эхний 3 байр эзэлсэн өсвөрийн шатарчид Олон Улсын Шатрын Холбооны цолтон болох болзлоо хангаж байгааг дуулгахад таатай байна. 

Монголын баг нийт амжилттай оролцсон шатарчдынхаа үзүүлэлтээр багийн дүнгээр 3-р байрт шалгарч, ХҮРЭЛ цомын эзэн болжээ.

Хөвгүүдийн БЛИЦ төрөлд: 

- 18 насанд нас дэвшин оролцож 3-р байр эзэлсэн Сэлэнгэ аймаг, Их Заргач клубын тамирчин Б.ДҮҮРЭНХИШИГ 

Охидын БЛИЦ төрөлд:

- 8 насанд ABC академийн тамирчин Х.ХАЖИДМАА 3-р байр,

- 10 насанд Их мастер академийн тамирчин Н.ЭНХРИЙХЭН 2-р байр,

- 12 насанд Сүхбаатар аймаг, Босоо ноён клубын тамирчин Б.ДӨЛГӨӨН 1-р байр,

Хөвгүүдийн РАПИД төрөлд:

- 8 насанд Стейниц академийн Ц.ТЭНҮҮН 2-р байр,

Охидын РАПИД төрөлд:

- 8 насанд ABC академийн тамирчин Х.ХАЖИДМАА 3-р байр,

- 10 насанд Их мастер академийн тамирчин Н.ЭНХРИЙХЭН 2-р байр,

- 14 насанд Элит Брэйн академийн А.МАРАЛ 3-р байр,

- 18 насанд Дорноговь аймаг, ABC академийн тамирчин Э.МАРГАДГУА 1-р байр,

- 18 насанд Сэлэнгэ аймаг, Их Заргач клубын тамирчин Б.АМИН-ЭРДЭНЭ 2-р байр,

Хөвгүүдийн КЛАССИК төрөлд:

- 8 насанд Стейниц академийн тамирчин Ц.ТЭНҮҮН 2-р байр,

- 16 насанд Сэлэнгэ аймаг, Таван Хан клубын тамирчин Х.ӨЛЗИЙХИШИГ 1-р байр, 

- 18 насанд АВС академийн тамирчин Н.БАТБОЛД 3-р байр,

Охидын КЛАССИК төрөлд:

- 8 насанд Стейниц академийн тамирчин П.НОМУНБИЛЭГ 3-р байр,

- 10 насанд Их мастер академийн тамирчин Н.ЭНХРИЙХЭН 2-р байр,

- 12 насанд Сүхбаатар аймаг, Босоо ноён клубын тамирчин Б.ДӨЛГӨӨН 2-р байр,

- 14 насанд Элит Брэйн академийн тамирчин А.МАРАЛ 2-р байр,

- 18 насанд Дорноговь аймаг, АВС академийн тамирчин Э.МАРГАДГУА 2-р байр тус, тус эзэлсэн байна.