БАЯРТ МЭДЭЭ: Б.Болортуяа чөлөөт бөхийн дэлхийн чансаа тэргүүлэгчдийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Б.Болортуяа чөлөөт бөхийн дэлхийн чансаа тэргүүлэгчдийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Б.Болортуяа чөлөөт бөхийн дэлхийн чансаа тэргүүлэгчдийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ

2023 оны 7 сарын 15

Arslan.mn

Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс Монголын баг хоёрдахь алтан медалиа хүртлээ.

Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяатай эмэгтэйчүүдийн 53 кг-ийн финалд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2023 оны Пан-Америкийн аварга, 2021 оны U23 насны дэлхийн аварга Эквадорын Л.Иепес Гузман барилдах байсан ч дэвжээнд гарч ирээгүй юм.

Б.Болортуяа эхний тойрогт хийлж, улмаар Европийн хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялаад байсан. Харин 53 кг-ийн чансааг тэмцээний өмнөх байдлаар Л.Иепес Гузман тэргүүлж, Парриш 2-т, Малмгрен 4-т бичигдэж байв. Харин 3-т бичигдэж буй Б.Хуланг дотооддоо Б.Болортуяа давамгайлсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
648998
11 эможи

Баяр хүргэе
2023-07-17 05:52
Манайхан амжилтаа ахиулж байна.
Zochin
2023-07-15 12:03
Mundag
Зочин
2023-07-15 11:52
Эх сурвалжаа дурдана уу
keyboard_arrow_up