БАЯРТ МЭДЭЭ: Ихэр охид 100 буудалт даамын улсын АВАРГА БОЛЛОО БАЯРТ МЭДЭЭ: Ихэр охид 100 буудалт даамын улсын АВАРГА БОЛЛОО
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Ихэр охид 100 буудалт даамын улсын АВАРГА БОЛЛОО

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Монголын даамын холбоо, Ховд аймгийн даамын холбооноос Зуун буудалт даамын 2023 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг энэ оны зургаадугаар сарын 23-30-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулав.

Даамын спортыг иргэд, олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

100 буудалт даамын "ХОВД 2023" Улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 46 , Эмэгтэйчүүдийн 33 дахь шигшээ тэмцээний ангилалд: Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Дэлхийн даамын холбооны мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор 19 оноогоор мөнгө Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин мөн 19 оноогоор хүрэл медалийн эзэн болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648671
3 эможи

keyboard_arrow_up