З.Шинэчагтга ОХУ-ын шинэ ОДТОЙ ТУЛАЛДАНА З.Шинэчагтга ОХУ-ын шинэ ОДТОЙ ТУЛАЛДАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Шинэчагтга ОХУ-ын шинэ ОДТОЙ ТУЛАЛДАНА

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Холимог тулааны One championship холбоо энэ сарын 10-нд Бангкок хотод ONE Fight Night 11 тэмцээнээ зохиохоор болжээ. Тэмцээнд аваргын бүсний төлөөх хоёр тулаантай. Үүний нэг нь манай улсын тамирчин З.Шинэчагтга юм.

Тэрбээр Оросын тамирчин Илья Фреймановтой гар зөрүүлэхээр болжээ. Илья Фреймановын хувьд One championship холбооны чансааны гуравт бижигдэж байгаа. Мөн 12 тулаанаас 11 ялсан амжилттай тамирчин аж. ONE Fight Night 11 тэмцээний гол тулаан Тай боксын хөнгөн жингийн аваргын бүс хамгаалах тулаан юм. Аварга аваргынхаа төлөө өрсөлдөнө. Мөн грэпплингийн хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Кейд Руотоло, Томми Лангакер нар тулалдаж, бүсээ хамгаалсан томоохон тэмцээнд З.Шинэчагтга өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647914
0 эможи

keyboard_arrow_up