БАЯРТ МЭДЭЭ : Бишкекийн тэмцээнд Т.Тулга АЛТАН медалийн ЭЗЭН боллоо БАЯРТ МЭДЭЭ : Бишкекийн тэмцээнд Т.Тулга АЛТАН медалийн ЭЗЭН боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ : Бишкекийн тэмцээнд Т.Тулга АЛТАН медалийн ЭЗЭН боллоо

2023 оны 6 сарын 04

Arslan.mn

Т.ТУЛГЫН “RANKING SERIES” ТЭМЦЭЭНИЙ ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛЬ

"Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд 2022 оны зургадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлээд байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
647774
24 эможи

Зочин
2023-06-06 16:07
Сайн бна хнчээ хүлээж бна...
Зочин
2023-06-05 08:57
sain
keyboard_arrow_up