ДАШТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монголын эмэгтэй шигшээ баг одоо Унгарын эсрэг тоглож байна ДАШТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монголын эмэгтэй шигшээ баг одоо Унгарын эсрэг тоглож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДАШТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монголын эмэгтэй шигшээ баг одоо Унгарын эсрэг тоглож байна

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-нд болж байна. 

Тус ДАШТ нь эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багууд болон эрэгтэй тохолтын төрлөөр зохион байгуулагдана. 

Манай улсын эрэгтэй шигшээ баг Нидерланд, Швейцар, Япон, Унгар улсын шигшээ багтай D хэсэгт хуваарилагдсан. Маргааш эхний тоглолтоо Унгарын шигшээ багийн эсрэг Улаанбаатарын цагаар 18:00 үед, хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээтэй 20:00 цагаас тоглоно. 

Зургаадугаар сарын 2-нд 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатны тоглолтуудаа өндөрлүүлнэ. 

Харин эмэгтэй шигшээ баг АНУ, Чех, Унгар, Канад улсын шигшээ багтай С хэсэгт хуваарилагдсан. Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо 17:25 цагаас Унгарын шигшээ багийн эсрэг хийнэ. Үргэлжлүүлээд 19:25 цагаас Чех улсын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. 

Зургаадугаар сарын 1-нд 17:00 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг, 19:00 цагаас Канад улсын шигшээ багийн эсрэг тоглосноор хэсгийн шатыг дуусгана. 

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар нэрлэгдсэн бол эмэгтэй шигшээ багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан байна. 

Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван шигшээ баг нь хасагдах шатанд шалгарах бөгөөд хэсгээс нэгдүгээр байраар гарвал шөвгийн 16-д шууд шалгарна.

Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн 16-д шалгарах юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647662
0 эможи

keyboard_arrow_up