COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 09, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын тамирчин Г.Оргилболд ДЭЛХИЙН ХОШОЙ аварга болжээ

админ
2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдөж буй. Тэгвэл өчигдөр болсон тэмцээнд Г.Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Г.Оргилболд нь насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд цээжнээс 227 кг-ыг шахсанаар түрүүлж, дэлхийн хошой аварга болсон ба өнгөрсөн жилийн тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Тэрээр энэ удаагийн тэмцээний Монголын багийн анхны алтан медалийг авчээ. Өмнөх өдрүүдэд нь Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647431
4 эможи

Зочин
2023-05-25 11:18
Тамирчидаа БАЯР хүргэе
keyboard_arrow_up