БАЯРТ МЭДЭЭ: ОУХМ Ё.Басхүү жүдо бөхийн ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо БАЯРТ МЭДЭЭ: ОУХМ Ё.Басхүү жүдо бөхийн ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: ОУХМ Ё.Басхүү жүдо бөхийн ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо

2023 оны 5 сарын 09

Arslan.mn

Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 килограммын жинд ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Маргвелашвили Важатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээ авч ялснаар ДАШТ-ий хос хүрэл медальтан болов.

Мөн эмэгтэйчүүдийн -52 килограммын жинд Л.Сосорбарам эхний тойрогт, М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт учраа тамирчиндаа ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

ОУХМ Ё.Басхүү нь 2021 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Маргааш эрэгтэйчүүдийн -73 килограммын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй -57 килограммын жинд ОУХМ М.Ичинхорлоо, ОУХМ Л.Энхрийлэн нар 15:00 цагаас барилдана.

Өчигдөр эмэгтэй -48, эрэгтэй -60 килограммын жинд манай улсын гурван тамирчин барилдаж өрсөлдөгчдөө ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646890
1 эможи

keyboard_arrow_up